• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2021 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2022-02-16 17:31:39

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх шаардлагатай байсан боловч тайлан хүлээн авах хугацаа 2022 оны 2-р сарын 15-ны өдрийг хүртэл сунгагдсан билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 179 хувьцаат компаниас нэр бүхий 91 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 85 компани хуулийн хугацаандаа үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна.

Хуулинд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ