• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-28 14:58:56

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 280,493,740 төгрөгийн үнийн дүн бүхий 665,184 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс Гутал" ХК (GTL +10.41%), "Ремикон" ХК (RMC +9.09%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +8.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.97%), "Женко тур бюро" ХК (JTB -4.41%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -4.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 40,672 ширхэг нэгж эрхийг 22,529,975 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 270 ширхэг бондыг 26,770,000 төгрөгөөр, долларын 10 ширхэг бондыг 980 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар "АПУ" ХК-ийн нийт 11,200,000 ширхэг хувьцааг 16,240,000,000 төгрөгөөр арилжсан байна

ТOP-20 индекс 0.69% хувиар өсч, 39,040.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,516,179,250,775 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ