• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-16 14:10:56

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 269,952,945  төгрөгийн үнийн дүн бүхий 409,008 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.97%), "Э-Транс ложистикс" ХК (ETR +14.92%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +5.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" ХК (BHL -13.61%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -7.41%) болон "Монгол шуудан" ХК (MNP -7.39%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 44,688 ширхэг нэгж эрхийг 17,131,663 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаасыг 388,400 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 5156 ширхэг үнэт цаасыг 523,127,760 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.24% хувиар буурч, 36,365.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,954,473,618 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ