• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50119.16

( -77.65 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50119.16 -77.65
MSE A Индекс 19005.34 -86.43
MSE B Индекс 14159.61 -49.64

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-10 17:28:54

Энэ өдөр нийт 70,849,063,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2026-04-10 13:12:34

Тус уулзалтаар хөтөлбөр амжилттай хэрэгжихэд төр, зохицуулагч байгууллага, биржийн гишүүн ХК-иуд болон ҮЦК-иуд, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодын хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-04-09 17:17:22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2022"-НЫ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-03-23 15:28:45

Монголын Эдийн Засгийн Чуулган нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал ба түүний шийдлийн талаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн талууд өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх зорилготой чуулга уулзалт юм.

“Монголын Эдийн засгийн чуулган 2022” нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгүүд Эрчим хүчний сэргээлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлт гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 29-ний өдрүүдэд  Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдаж байна.

Монголын Эдийн Засгийн Чуулганы “Төрийн бүтээмжийн сэргэлт”  урьдчилсан хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцон бөгөөд Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлэхдээ “Манай улсын 2.5 сая иргэн үнэт цаасны данстай. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох хөрсийг бүрдүүлсэн маш сайн хууль. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Эдгээрээс харахад Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хувьцаат компаний болгоход манай зах зээл бэлэн гэдгийг онцоллоо.

"Төрийн Бүтээмжийн Сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр явагдаж өндөрлөсөн бөгөөд уг хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-ны өдрүүдэд болох Үндсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэх юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ