• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-07 14:05:42

2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 199,353,504 төгрөгийн үнийн дүн бүхий 440,888 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бодь Даатгал" ХК (BODI +8.33%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +3.49%) болон "Ард Даатгал" ХК (AIC +2.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар хивс" ХК (UBH -11.34%), "Оллоо" ХК (OLL -5.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.25%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,054 ширхэг нэгж эрхийг 4,277,995 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.38% хувиар өсч, 38,292.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,393,617,290,330 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ