• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  МЭРГЭЖИЛТНИЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2022-04-12 15:20:40

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлага, санхүү эдийн засаг, олон улсын харилцаа чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Сургалт, олон нийттэй харилцах, маркетингийн чиглэлээр банк, санхүү, үнэт цаасны салбарт ажилласан туршлагатай;

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй буюу англи хэлний ярих, бичих чадвар өндөр;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны өндөр ур чадвартай; 

  • Багаар ажиллах чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-313747 /3317/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ