• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКСПОД "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК ОРОЛЦЛОО

2022-04-23 19:10:56

“Хөрөнгө оруулалтын экспо-2022” арга хэмжээ 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа.

Хөрөнгийн зах зээлийг хүн бүрд ойртуулж, хөрөнгө оруулалтын талаарх ойлголт мэдээллийг түгээх зорилготой тус арга хэмжээд Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК оролцон иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаа. Тус арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, үнэт цаасны компаниуд, МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд болон арилжааны банкны төлөөллүүд оролцон хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниуллаа.

“Хөрөнгө оруулалтын экспо 2022”-ын зорилго нь олон нийтэд хувьцаа, бонд, банк санхүү, хөрөнгө оруулалтын сангуудын нийт 20 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэхээс гадна хэлэлцүүлэг, салбар хурлуудаар дамжуулан мэргэжлийн болон салбарын экспертүүдээс хөрөнгө оруулалтын боломжууд, давуу тал, мөнгөө өсгөх зөвлөгөө зэргийг авах боломжийг иргэдэд олгох юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ