• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-26 14:34:56

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 363,155,452 төгрөгийн үнийн дүн бүхий 855,840 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.86%), "Женко тур бюро" ХК (JTB +5.68%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг уул" ХК (HSX -10.86%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -6.36%) болон "Адуун чулуун" ХК (ADL -3.70%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 29,317 ширхэг нэгж эрхийг 16,070,292 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаасыг 2,500,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.99% хувиар буурч, 37,095.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,121,508,391,698 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ