• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-27 14:12:35

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 194,540,528 төгрөгийн үнийн дүн бүхий 502,512 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Стандарт проперти групп" ХК (BBD +14.08%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +6.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.97%), "Хөх ган" ХК (HGN -13.00%) болон "Монгол шевро" ХК (MVO -10.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,535 ширхэг нэгж эрхийг 4,515,597 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 290,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар нийт 4,548,771 ширхэг үнэт цаасыг 300,173,398 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.54% хувиар өсч, 37,668.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,152,777,983,827 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ