• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, СУДАЛГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2022-04-28 17:29:02

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бизнесийн болон Санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай байх,
  • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн байх,
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай байх;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай;
  • CFA Level 1 эсвэл Төслийн удирдлагын олон улсын түвшний шалгалтыг давсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2112/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ