• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТУУД ЭХЭЛНЭ

2022-05-02 15:23:05

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2022 оны 05-р сарын 09-өөс 05-р сарын 20-ны өдрүүдэд онлайнаар болно. 

Сургалт цахимаар зохион байгуулагдах бөгөөд сургалтын системд хандан хичээлүүдээ үзэж, тодорхой сэдвүүдийн хүрээнд нэмэлт семинар хичээл орно. 

Сургалтын бүртгэлийг онлайнаар: Энд дарж бүртгүүлнэ.

  • Та манай сургалтад хамрагдсанаар үнэт цаасны зах зээлийн талаар цогц системтэй мэдлэгийг олж авах болно.

  • Сургалтад бүртгэгдсэний дараа сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр, хуваарийг хүргэнэ.

  • Монгол улсын үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтэн нь өөрийн эрхлэх ажил үйлчилгээний төрлөөс хамаарч дараах эрхийг авсан байна.

Үнэт цаасны зуучлалын чиглэл: Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна.

Хөрөнгө оруулалтын чиглэл: Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна.

Аттестатчилал чиглэл: Үнэт цаасны зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийн хугацааг сунгах 

- Хөрөнгө оруулалтаар-533,000 төгрөг

- Үнэт цаасны зуучлалаар-283,000 төгрөг

- Аттестатчилал-233,000 төгрөг

Утас: 7012-3339, 80081767

Цахим шуудан: training@masd.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://masd.mn/items/719.html