• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-03 13:56:03

2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 179,458,333 төгрөгийн үнийн дүн бүхий 463,458 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +13.99%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +5.31%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +5.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -11.32%), "Талх чихэр" ХК (TCK -9.91%) болон "Ард Даатгал" ХК (AIC -5.54%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,878 ширхэг нэгж эрхийг 17,365,143 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 118 ширхэг үнэт цаас 11,685,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.63% хувиар буурч, 36,846.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,093,776,349,632 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ