• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЭТТ БОНД"-ЫН 4-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ХААГДЛАА

2022-05-09 17:35:43

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан "ЭТТ Бонд"-ын дөрөвдүгээр транчийн 36 сарын хугацаатай, Монгол банкны бодлогын хүү дээр нэмэх 4 хувийн хөвөгч хүүтэй 900,000 /есөн зуун мянга/ ширхэг, нийт 90,000,000,000 /ерэн тэрбум/ хүртэлх төгрөгийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 36 хөрөнгө оруулагчийн 76,618,200,000 төгрөгийн үнийн дүн бүхий 766,182 ширхэг бонд буюу стратегийн 1 хөрөнгө оруулагчаас нийт 76,000,000,000 төгрөг, олон нийтээс 618,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бонд худалдан авах захиалга тус тус ирүүлсэн байна. 

Санхүүгийн зохицуулах хорооноос тус арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дараа тус бонд нь хоёрдогч зах зээлд арилжигдаж эхлэх юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ