• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2022-05-20 14:39:55

Огноо: 2022.05.20
Нээлттэй сонгон шалгаруулалтын нэр: Brandbook/Брэндбүүк хийлгэх

Нээлттэй сонгон шалгаруулалтын зорилго:

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2022-2024 оны дунд хугацааны Стратеги Төлөвлөгөөний хүрээнд тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Монголын Хөрөнгийн Биржийн онцлог, дүр төрхийг харуулсан брэндбүүкийг гүйцэтгэх тухай нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Брэндбүүк хийх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

  1. Visual Idenity буюу Брэндийн айдентикийг хөгжүүлэх

Брэнд өнгөний хоршил

Брэнд хээ, мотиф

Үсгийн хэв (үндсэн, туслах)

Брэнд айкон

  1. Албан хэрэгцээнд

Албан бланк

Нэрийн хуудас

PPT slide template

Захирлын тушаал

Ажлын үнэмлэх

Зочны үнэмлэх

Хана /сурталчилгааны хана, павильоны загвар/

Босоо станд загвар

Жилийн тайлангийн загвар

Бизнес танилцуулга загвар

  1. Guideline буюу Брэндийн хөтөч

Ерөнхий шаардлага:

  1. Сонгон шалгаруулалтад оролцогчид нь компани, аж ахуй нэгж байна;

  2. Тухайн салбарт 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх

  3. Мэргэжлийн баг хамт олонтой байх;

  4. Өмнө нь хийсэн ижил төрлийн томоохон ажлыг баримтаар хавсарган илгээх;

  5. Өмнө нь гэрээгээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлуудын гэрээний жагсаалт, гүйцэтгэлийн актуудын хуулбарыг хавсаргах;

Дээрх ерөнхий шаардлагыг хангасан мэдээллээ хавсарган 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагаас өмнө Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн байранд ирүүлнэ үү. 

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо ,

Д.Сүхбаатарын талбай 3,
11-310470-2213

azzaya.e@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ