• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-23 13:55:38

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 238,455,505 төгрөгийн үнийн дүн бүхий 418,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Монгол савхи" ХК (UYN +12.00%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG +7.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -15.00%), "Увс чацаргана" ХК (CHR -15.00%) болон "Монгол секюритиес" ХК (MSC -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,894 ширхэг нэгж эрхийг 8,627,402 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаасыг 4,509,566.88 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.  

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,607.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,957,046,676,496 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ