• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-27 13:34:39

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 183,689,217 төгрөгийн үнийн дүн бүхий 341,476 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тавилга" ХК (TVL +14.96%), "Ремикон" ХК (RMC +11.7%) болон "Түмэн шувуут" ХК (TUM +5.7%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.39%), "Бөөний худалдаа ХК" (BHL -9.09%)" болон "Бодь Даатгал " ХК (BODI -8.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,259 ширхэг нэгж эрхийг 9,128,628 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт 1 ширхэгийг 100,0000 төгрөгөөр болон компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,050 ширхэг үнэт цаасыг 104,900,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.  

ТOP-20 индекс 0.59 хувиар өсөж, 34249.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,457,405,996 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ