• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХААР БОЛЛОО

2022-06-01 21:43:07

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны 274 тоот тогтоолын дагуу "Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18,521,598 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 176,396,168 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид бүртгэхээр боллоо.

Мөн тус тогтоолын 1-д заасан хувьцаанаас 16,572,469 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна. 

Нийтэд санал болгон нэмж гаргах хувьцааг үнэт цаасны танилцуулгад тусгасан нөхцөлөөр анхдагч зах зээлд 100 хувь амжилттай арилжаалсан тохиолдолд "Эрдэнэс Сольюшинс" ХК шинэчилсэн дүрмээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, холбогдох баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхийг тус компанид үүрэг болгосон байна. 

"Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй хувьцааны талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ