• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-08 13:18:07

2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 184,500,709 төгрөгийн үнийн дүн бүхий 375,838 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT 11.11%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +10.53%) болон "Женко тур бюро" ХК (JTB +8.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -14.18%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.44%) болон "Гермес центр ХК (HRM -3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,862 ширхэг нэгж эрхийг 33,976,582 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 937 ширхэг үнэт цаасыг 93,276,370.88 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

Багцын арилжаагаар нийт 291,838 ширхэг үнэт цаасыг нийт 350,205,600 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 1.14 хувиар өсөж, 34,891.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,925,932,711,787 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ