• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН 2.76 ТЭРБУМ ЭНГИЙН ХУВЬЦААГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2022-06-10 11:29:32

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 173 тоот тогтоол,Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 9/2397 тоот үүрэг даалгаврыг тус тус үндэслэн "Цемент шохой" ХК-ийн энгийн хувьцааны тоог хасаж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн III агилалд бүртгэлтэй  "Цемент шохой" ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/195 тоот тушаалаар өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмж гаргасан 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,751,388,203 ширхэг энгийн хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/89 тоот тушаалаар хаалттай хүрээнд санал болгон гаргасан 100 төгрөгийн үнийн дүн бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа буюу нийт 2,757,388,203 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж, тус хувьцаат компанийн хувьцааг 119,452,690 ширхэг болгон бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ