• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-30 14:05:59

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 143,150,130 төгрөгийн үнийн дүн бүхий 410,091 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.98%), "Махимпекс" ХК (MMX +7.43%) болон "Женко тур бюро" ХК (JTB +5.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -12.33%) , "Монгол Базальт" ХК (MBW -5.25%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,285 ширхэг нэгж эрхийг 2,212,179 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 10,994 ширхгийг 1,099,180,120 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 97,040 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

Мөн багцын арилжаагаар нийт 1,250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 32795.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,838,762,766,353 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ