• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН САЛБАРЫН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА

2022-07-07 18:33:15

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржийн ажилтан, албан хаагчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд одон медаль болон салбарын цол тэмдэг, жуух бичгээр шагнууллаа.

-“Алтан гадас одон”-гоор Монголын хөрөнгийн биржийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Н.Дөл-Эрдэнэ,

-Сангийн яамны "Санхүү, банкны тэргүүний ажилтан"-аар Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин,

-Сангийн яамны "Жуух бичиг"-ээр Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн А.Маналжав,

-Санхүүгийн зохицуулах хорооны "Санхүү, банкны тэргүүний ажилтан"-аар Ерөнхий нягтлан бодогч С.Алтаннамар, Маркетинг, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Хонхонцэцэг,

-Санхүүгийн зохицуулах хорооны "Жуух бичиг"-ээр хуульч П.Ундрах-Эрдэнэ

-Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн Ж.Нарантуяа, Захиргааны албаны мэргэжилтэн Б.Баясгалан, Г.Пүрэвсүрэн,

-“Хөрөнгийн зах зээлийн тэргүүний ажилтан”-аар Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, Стратеги, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Ундармаа нар шагнууллаа.

Төрийн дээд одон болон салбарын шагналаар шагнуулсан Монголын хөрөнгийн биржийн ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: Ikon.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ