• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2022-07-10 15:00:45

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамт олны зүгээс хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч болон олон түмэндээ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.

Үндэсний их баяр наадмын босгон дээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн  34 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор Монголын хөрөнгийн бирж нь шимтгэл, хураамжаа үе шаттай бууруулж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодит алхмуудыг хийгээд байна.  

Түүнчлэн 2022 оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 их наяд төгрөг буюу 27.2 хувиар өсөж, 4.84 их наяд төгрөгт хүрлээ. Мөн Монголын хөрөнгийн бирж он гарсаар 122 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 276 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Цаашид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх та бидний хамтын үйлс улам бүр бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгөх хөгжлийн түүчээ нь хөрөнгийн зах зээл болон өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг ахин дэвшүүлж, айл бүхний гал голомт ашид бадран гийж, Монгол орон минь дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ