• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2022-07-18 14:31:08

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10.7, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ын 7.1, 7.2-т тус тус заасны дагуу Компанийн хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. 

Монгол Улсын Сангийн яамнаас санхүүгийн тайлан хүлээж авах хугацааг 2022 оны 7 дугаар сарын 27ы өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан 2022 оны хагас жилийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт бүртгэлтэй хувьцаат компаниудад анхааруулж байна. 

Хэрэв заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийт болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, СЗХ-ны Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 12.1, 12.2 дахь заалт, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ