• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51520.46

( 404.57 0.79% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51520.46 404.57
MSE A Индекс 19584.04 -27.73
MSE B Индекс 14195.57 -126.11

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-06-04 11:03:45

"Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя" уриатай тус өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

"ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2026-06-04 09:07:42

Тус журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаар тушаалаар батламжиллаа.

6-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-03 15:57:58

Энэ өдөр нийт 66,739,324,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2022-07-22 17:27:39

"Богд банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22/63 тоот тогтоолын дагуу 2022 оны хоёрдугаар улирлын татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар боллоо. 

Тус банкны 2022 оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг болох 8,033,500,938.79 төгрөгийн 15 хувь буюу 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон бөгөөд нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ