• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-01 13:55:15

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн  789,319,935 төгрөгийн үнийн дүн бүхий 731,581 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" ХК (BUK +15.00%), "АСБИ" ХК (CND +15.00%) болон "Хай би ойл" ХК (HBO +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -12.83%), "Монгол Базальт" ХК (MBW -9.62%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -3.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,933 ширхэг нэгж эрхийг 10,046,363 төгрөгөөр арилжааллаа.  

ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж, 35202.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,209,488,408,333 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ