• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

2022-08-03 10:10:50

Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй 20 гаруй хувьцаат компани энэ наймдугаар сарын туршид 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулна.

Тайлан танилцуулах арга хэмжээ 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт “Инвескор ББСБ” ХК-иар эхлэх бөгөөд үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогч та бүхнийг Монголын хөрөнгийн биржэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хувьцаат компаниудын танилцуулах арга хэмжээнд оролцсоноор тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудтай танилцаж болохоос гадна хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнтэй мэдээллүүдийг сонсох боломжтой.

Та бүхэн компаниудын тайлан танилцуулах арга хэмжээнд оролцох бол халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүж ирнэ үү. Мөн арга хэмжээний шууд дамжуулалтыг Монголын хөрөнгийн бирж албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ