• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-04 16:06:43

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 142,702,802 төгрөгийн үнийн дүн бүхий 550,003 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +14.84%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +3.88%) болон "Мандал даатгал" ХК (MNDL +2.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -11.16%), "Талх Чихэр" ХК (TCK -10.45%) болон "Багануур" ХК (BAN -7.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,511 ширхэг нэгж эрхийг 7,306,703 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 113 ширхэг үнэт цаасыг 35,470,410 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.39 хувиар буурч, 34826.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,089,209,347,841.39 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ