• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55867.77

( 191.79 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55867.77 191.79
MSE A Индекс 21386.69 90.66
MSE B Индекс 14572.38 -45.2

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ЯАМНААС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЛЭЭ

2014-09-04 08:17:58
Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Сангийн Яамнаас Дотоод аудитын ажлын хэсэг томилогдож “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн 2012-2014 оны үйл ажиллагаанд дотоод аудитыг хийсэн ба түүний тайлан, зөвлөмжийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр биржид ирүүлсэн.
Энэхүү дотоод аудитын шалгалтаар 2012-2013 оны үйл ажиллагаанд 16 зөрчилтэй асуудал илэрч, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагад 13 зөвлөмж өгөгдсөн байна. Үүнд, байгууллагын зорилтот үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллаагүй байхад эрх бүхий албан тушаалтнууд зохих зөвшөөрөлгүй шагнал урамшуулал, албан томилолтын зардлыг хэтрүүлэн гаргаж, гадаад томилолтын гүйцэтгэл үр дүнг тайлагнаагүй, хөндлөнгийн аудитын байгууллагын өмнөх онуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлыг буцаан төлүүлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ