• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-05 15:06:11

2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 209,468,130 төгрөгийн үнийн дүн бүхий 738,519 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +8.17%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +13.91%) болон "Махимпекс" ХК (MMX +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -3.47%), "Ремикон" ХК (RMC -4.95%) болон "Дархан нэхий" ХК (NEH -3.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,824 ширхэг нэгж эрхийг 3,368,189 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 1,960,000 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 34715.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,089,683,744,409.29 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ