• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

"БЭРС ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК" ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 08 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2022-08-17 17:20:23

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны  08 дугаар сарын 10-ны өдрийн 418 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/93 тоот тушаалаар бүртгэгдсэн “Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, хөрөнгө оруулагчдын захиалгыг ажлын 5 өдрийн турш Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй /улирал тутам хүү төлөгдөх нөхцөлтэй/, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.  

Үнэт цаас гаргагч “Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК нь татан төвлөрүүлэх хөрөнгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч “Бэрс Финанс ББСБ” ХХК-иас зээлийн багц шилжүүлэн авахад ашиглах бол анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэхэд нийт санхүүжилтийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

Үнэт цаасны товч танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ