• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-24 14:37:20

"Монголын цахилгаан холбоо" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5, 46.7, 46.8 дахь хэсэг, компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалт болон, Ногдол ашгийн журмыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № 02 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгийн 77.9 хувь буюу 25,870,276 (хорин таван сая найман зуун далан мянга хоёр зуун далан зургаан) төгрөгийг, нэгж хувьцаанд 1 (нэг) төгрөг байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй тус компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 02-ны өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ