2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 1,163,907,390 төгрөгийн үнийн дүн бүхий 1,637,896 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Арвижих ХК (ARJ +15.00%), Хасу-Мандал ХК (HSR +14.78%), Монгол шуудан ХК (MNP +14.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -8.78%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.59%), Алтайн зам ХК (AZH -7.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 53,879 ширхэг нэгж эрх 56,908,489 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 12,418 ширхэг үнэт цаас 1,002,960,960 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 200 ширхэг үнэт цаас 20,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 300 ширхэг үнэт цаас 30,000 ам.доллар (107,856,300₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,984,000 юань буюу 9,618,382,720 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,660,987,020 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 10,828,800 ам.доллар буюу 38,931,810,048 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 10,880,000 ам.доллар буюу 39,115,884,800 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 91,678,697,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 3.18%-иар өсч, 60,410.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,381,997,809,089 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



