Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээ өнөөдөр (2026.09.02) шинэ түвшинд хүрлээ.
Өнөөдөр ТОП-20 индекс 60,410.33 нэгж, зах зээлийн үнэлгээ 15,381,997,809,089 төгрөгт тус тус хүрсэн нь Монголын хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсанаас хойшхи 35 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.
ТОП-20 индексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



