"Өндөрхаан" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5, 49.10.1 дэх заалт болон 55 дугаар зүйлийн 55.2, 55.8 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Өндөрхаан" ХК-ийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрийг үндэслэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 26/10 тоот тогтоолоор хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг өсгөх зорилгоор нийт 300,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх компанийн хувьцааг тус тогтоолын Нэгдүгээр хавсралтад заасан нөхцлийн дагуу олон нийтээс худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



