• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

60410.33

( 1860.78 3.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 60410.33 1860.78
MSE A Индекс 23537.85 877.44
MSE B Индекс 15176.29 57.6

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-02 16:00:26

Энэ өдөр нийт 91,678,697,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-09-02 15:28:05

Хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.678 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.626 хувиар тус тус тогтлоо.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТОП-20 ИНДЕКСИЙН ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-09-02 14:52:06

Өнөөдөр МХБ-ийн ТОП-20 индекс өнөөдөр 60,410.33 нэгж, зах зээлийн үнэлгээ 15,381,997,809,089 төгрөгт тус тус хүрсэн нь 35 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦЫН АРИЛЖАА ЯВАГДАНА

2018-04-13 15:52:35

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу  Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт худалдах багцын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулахаар боллоо.

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1921 онд байгуулагдсан Монгол улсын ууган компани бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани, үлдэх 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Ийнхүү багцын арилжааг явуулснаар, “Монголын Цахилгаан Холбоо” ХК дахь Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн хувь нь 94.67 хувьд хүрнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ