• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

60410.33

( 1860.78 3.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 60410.33 1860.78
MSE A Индекс 23537.85 877.44
MSE B Индекс 15176.29 57.6

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-02 16:00:26

Энэ өдөр нийт 91,678,697,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-09-02 15:28:05

Хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.678 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.626 хувиар тус тус тогтлоо.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТОП-20 ИНДЕКСИЙН ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-09-02 14:52:06

Өнөөдөр МХБ-ийн ТОП-20 индекс өнөөдөр 60,410.33 нэгж, зах зээлийн үнэлгээ 15,381,997,809,089 төгрөгт тус тус хүрсэн нь 35 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Мэдээ мэдээлэл

“БИ ДИ СЕК” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-09 19:46:36

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Би Ди Сек" (BDS) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд: 

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 23.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өссөн үзүүлэлт юм. 

  • "Би Ди Сек" ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараасан байна. Ингэснээр МХБ-ийн I ангиллын компаниуд дунд ногдол ашгийн өгөөжөөр “АПУ”, “Ард Даатгал” ХК-иудын дараа буюу 3 дугаарт эрэмбэлэгдэв. 

           "Би Ди Сек" ХК-ийн брокер болон андеррайтерийн үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд: 

  • Үнэт цаасны арилжааны хувьд тус компани нь нийт 98.7 тэрбум төгрөгийн арилжаа хийж гүйцэтгэсэн байна.

  • "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөг хүртэлх нээлттэй бондыг олон нийтэд санал болгон, 2021 оны 04 дүгээр сараас хойш нийт 1.1 их наяд төгрөгийг татан төвлөрүүлжээ. Мөн 2022 оны 05 дугаар сард "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөвөгч хүүтэй бондыг олон нийтэд санал болгон 76.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

  • “Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК-ийн төгрөгийн болон ам.доллар-төгрөгийн ханштай уясан хаалттай бондын эхний транчаар 18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

  • "ХААН Банк" ХХК-ийн андеррайтераар шалгаран 2021 оны 05 сард гэрээ байгуулсан бөгөөд хуулийн хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-нд тус банкны үнэт цаасны танилцуулга, бусад холбогдох материалыг Монголбанк, СЗХ болон МХБ-д хүргүүлээд байна.

  • “Бид” ББСБ-ын биржийн бус зах зээлд төгрөгийн бондын санхүүжилт татах ажиллагаанд андеррайтераар ажиллан биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох зөвшөөрлийг аваад байна. 

Та бүхэн "Би Ди Сек" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ