| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 51581.69 | -86.16 |
| MSE A Индекс | 20006.74 | 55.14 |
| MSE B Индекс | 14290.77 | 32.2 |
Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.
2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.
Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ахмад мэргэжилтэн Д.Алдармаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Үйлчилгээний ажилтан Ш.Дарийгаа Алтан гадас одонгоор, Хяналт, зохицуулалтын газрын Бүртгэлийн албаны Үнэт цаас гаргагч хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, Захиргаа санхүүгийн газрын Захиргааны ахлах мэргэжилтэн Т.Энхтүвшин нар тус тус Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.
Тус компани 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нийт эргэлтэд байгаа 755,096,250 (долоон зуун тавин таван сая ерөн зургаан мянга хоёр зуун тавь) ширхэг хувьцаанд, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн дүнг 51.80 (тавин нэгэн төгрөг наян мөнгө) төгрөг байхаар тооцож хуваарилна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 30 хувийг, нэгж хувьцаанд 21.8 (хорин нэгэн төгрөг найман мөнгө) төгрөгөөр тооцож хуваарилахаа мэдэгдлээ.
Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдрүүдэд ажиллахгүй тул үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 4,617,347,556.16 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд 2,600,000,000 төгрөгийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 1.30 (нэг төгрөг 30 мөнгө) төгрөгөөр тооцож хуваарилахаар болсон байна.
Тус компани нэгж хувьцаанд 450 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани нэгж хувьцаанд 3138 (Гурван мянга нэг зуун гучин найм) төгрөг байхаар тооцож, ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тус компанийг биржийн гишүүнчлэлээс хаслаа.