2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 491,546,766 төгрөгийн үнийн дүн бүхий 2,482,079 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол алт ХК (ERS +11.36%), Инвескор ББСБ ХК (INV +10.63%), Ард Даатгал ХК (AIC +3.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.84%), Э-Транс ложистикс XК (ETR -13.04%), Монгол шуудан ХК (MNP -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 12,132 ширхэг нэгж эрх 6,266,437 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 7,042 ширхэг үнэт цаас 522,474,800 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 27 ширхэг үнэт цаас 2,700 ам.доллар (9,655,335₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,184,000 юань буюу 6,953,505,280 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 485,100 ам.доллар буюу 1,734,741,855 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 9,718,190,473 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.46%-иар өсч, 51,360.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,424,146,192,240 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



